“Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна.
Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ.

Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор УГЗ Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар СТА Т.Нямсүрэн, дууны найруулагчаар СТА Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ.
Үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн бүтээсэн “СОДУРА”, “ГОВИЙН ДОМОГ”, “НАРНЫ САДАН” хэмээх гурамсан бүтээлийн сүүлийнх нь ийнхүү 2022 оны 03 сарын 17-оос бүх кино театрын дэлгэцээр гарч, үзэгч олондоо хүрэхэд бэлэн болоод байна.

Киноны товч танилцуулга: Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Харсарлагтынхан, Бүгээнсарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санжээ.
Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцэлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойв.

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …