МУИС-ийн Номын сан 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг боллоо

МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргажээ.

МУИС-ийн Номын сан нь шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар боллоо.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …