Каннын кино наадамд илгээх бүтээлийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу

  • Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д
  • Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болсон билээ.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг Соёлын яам албан ёсоор ажиллуулахаар болсон. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Каннын кино наадам”-д сурталчлах кино санал авна.

Мөн “Каннын кино наадам”-ын бүрэн болон богино хэмжээний уран сайхны киноны уралдаант хэсэгт бүтээлээ илгээх гэж байгаа уран бүтээлчдийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцах бөгөөд “Каннын кино наадам”-д өрсөлдөхөөр шалгарсан тохиолдолд бүх талаар дэмжин ажиллана. 

Дараах шаардлагыг хангасан кино уран бүтээл Каннын кино наадамд бүртгүүлэх эрхтэй байдаг бөгөөд Соёлын яамнаас бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө тусламж авах боломжтой.  

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3-р сарын 1-ний өдөр

Бүрэн хэмжээний уран сайхны кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд:

-Каннын кино наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх,

–Монгол Улсаас өөр улсад гараагүй байх,

–Кино нь 60 минутаас дээш урттай байх,

–Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)

–Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх,

Богино хэмжээний кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд:

–Наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх,

–Богино хэмжээний киноны урт нь кредитийг оруулаад 15 минутаас хэтрэхгүй байх,

–Монгол Улсаас өөр улсад гараагүй байх,

–Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)

–Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх,

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-265636,  99106818, 88191123 гэсэн утсаар болон Boldbaatar@moc.gov.mn хаягаар лавлана уу.

Санал болгох мэдээ

Г.Амгаланбаатар: Автомашины зогсоолгүй болсны улмаас үзэгчдийн тоо буурсан

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын …