Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо.

Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа орон нутгийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

“Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр модны тарьц, суулгац, үр бордоо, багаж, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон албаны бусад хүн оролцлоо.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …