ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль болж байна. (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл)

Тэрбээр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан.

Тэгвэл дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

Санал болгох мэдээ

Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас …