Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Гантулгыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Түдэвхүүгийн Гантулгыг томиллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад тамгыг нь гардуулан өглөө. Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон Т.Гантулга “Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засгийг сэргээхэд Төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг нэгтгэх, хяналт шалгалтын тоог цөөлөх асуудалд судалгаа, шинжилгээ хийх болно. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана. ” гэв.

Т.Гантулга 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн. 1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой.

Ажлын туршлагаас нь дурдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд, 2020 онд МХЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …