Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон, ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын хүнд нөхцөл боловч нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхол бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, энэ тал дээр хувийн аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор дэмжих, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах зэрэгт анхааран ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Хамт олондоо итгэж байна” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авах үеэр тус яамны газар хэлтсийн дарга нар байлцлаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …