Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас нэг иргэн баржээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллажээ.
Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …