Хотын орлогч Д.Ихбаярт хариуцлага тооцож, ажлаас чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тодруулбал, ажилдаа хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөллөө.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …