ЗГ: Байгаль орчны сайд, дэд сайд, ТНБД нарыг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …