Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандал томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов.

Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх, 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллажээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …