Ховд аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр /2022.01.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав.
Сүүлийн үед ковид-19 халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Шуурхай штаб”-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

  • Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох
  • Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах
  • Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …