Баянзүрх дүүргийн 17-р хороо цэцэрлэгтэй боллоо

Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна.

Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа байна. Тэгвэл Боловсрол Шинжлэх ухааны яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран 17-р хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэг нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн цэцэрлэг юм. Цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаараа онцлогтой. Цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ.

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …