Дорнод аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарлана

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Омикрон хувилбар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан  Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор зарим шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах шийдвэрийг гаргасан тухай АОК-оос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …