Бүс нутгийн соёлын сайд нарын уулзалт болж байна

“Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар соёлын бодлогын үндэсний болон бүс нутгийн чиг хандлага, алдаа дутагдал, сорилтуудыг олж тогтоох, соёлын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтаас гарах үр дүнг энэ оны 9-р сард ЮНЕСКО болон Мексикийн Засгийн газрын ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн Соёлын сайд нарын хурлаар танилцуулж, хэлэлцэнэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.