ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?

2022 оны 01 сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчлээд байна. 

Тодруулбал, эхний хагас жил буюу долдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч буй дансанд шилжүүлж, бэлнээр авах боломжтой юм.

Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон бэлнээр авах сонголт үйлчлэх аж.

Тэгвэл хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ.

Энэ сарын хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Үүнээс өмнө хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө шууд төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдах аж.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер(энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.

Санал болгох мэдээ

С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ

“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг …