“Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа.

Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан 7 ангиллаар явагдаж, шилдгүүд шалгарсан юм. Мөн энэ үеэр шилдэг сурагчдад Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д суралцах урилга гардуулав.

Шалгарсан сайхан бичигтнүүд:

  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн 1А ангийн сурагч Б.Анужин,
  • Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ё.Золбоо
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн 12В ангийн сурагч Э.Будсүрэн
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн 12А ангийн сурагч Х.Нандинцэцэг.

Сурагчдын /1-11-р анги/ ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн сурагч Ү.Эмүжин,
  • Мөн сургуулийн 11Б ангийн сурагч Ү.Энхжин /эгч дүү оролцогчид/,

“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн:

  • Улаанбаатар хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ц.Норпил,

“Насанд хүрэгчдийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:

  • Улаанбаатар хотын www.graph.mn сайтын сэтгүүлч Б.Баянжавзан,

“Сайхан бичигтэн анги” ангилалд тэргүүн байр эзэлсэн:

  • Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн МХБУЗ-ын багш Н.Цолмоны бэлтгэсэн 12А ангийн хамт олон,

“Уран бичлэгийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:

  • Улаанбаатар хотын БЗД-ийн “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа,

“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэн:

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ж.Гэрэлмаа

Сурагчдын ангилалд дэд байр эзэлсэн: УБ хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 6Е ангийн сурагч Э.Дариймаа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Лхам-Орлом,

-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ,

-“Насанд хүрэгчдийн ангилал”-д дэд байр эзэлсэн: МУБИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 1-р ангийн оюутан Д.Нямдэлгэр,

-“Сайхан бичигтэн анги” ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолцор сургуулийн 10Д ангийн хамт олон, бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш Б.Маралмаа,

-“Уран бичлэгийн ангилал”-д дэд байр эзэлсэн: Улсын Архивын ерөнхий газрын ажилтан, уран бичээч Ч.Бямбадолгор,

– “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Д.Сайнтогтох.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …