Итали улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцоно

Өвлийн олимпын наадмыг хоёр ч удаа зохион байгуулсан Итали улс нь цас мөсний спортын урт удаан уламжлалтай орон бөгөөд 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан орон юм.

Италийн баг тамирчдын бэлтгэг хэр хангагдаж байгаа? Тэд ямар зорилт тавьж байгаа зэрэг холбогдох мэдээллийг ХТРТ-ийн Италид суугаа сэтгүүлч Сүн Чэнжегийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Цас мөсний спортын орон хэмээгдсэн Итали улс 100-аас дээш бүрэлдэхүүнтэй баг төлөөлөгчөө Бээжингийн өвлийн олимп болон паралимпт томилон оролцуулах төлөвлөгөөтэй байна. Саяхан Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла Ром хотноо Бээжингийн өвлийн олимпд оролцох гэж буй баг тамирчдыг хүлээн авч уулзан, тэдэнд тамирчны алдраа өргөж, өндөр амжилт гаргахыг хүссэн байна. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп бол маш нандин боломж, та бүхнийг дэлхий нийтээрээ харж байна. Гэхдээ ямар хандлагатай өвлийн олимпд оролцоно гэдэг нь юунаас ч чухал. Их спортыг хүндэтгэсэн, шударгаар өрсөлдөж, илүү их зорилтын төлөө өөрийгөө сорьж, шинэ амжилт гаргахыг хүсэж байна. Та бүхнийг Бээжин хотноо гаргах амжилтыг Италичууд бүгд анхааран дэмжих болно гэжээ.

Италийн олимпын хорооноос 12-р сард нийтэлсэн мэдээллээр, Бээжингийн өвлийн олимпын 11 томоохон төрөлд 43 тамирчин, өвлийн паралимпийн 5 төрөлд 15 тамирчин оролцоно. Италийн уулын цанын тамирчин “Пёочаны олимп”-ын эмэгтэйчүүдийн уулын цанын аварга София Гоггиад Ерөнхийлөгч төрийн далбааг гардуулан өгөв. София Гоггиа Бээжингийн өвлийн олимпын нээлтэд Италийн төлөөлөгчдийн тугчаар ажиллах гэж байна. Тэрээр Бээжингийн өвлийн олимпт оролцох гэж буй хүлээлтээ ийн ярьжээ. Тэрээр хэлэхдээ, Олимпын наадам нь спортын хамгийн өндөр оргил, тамирчин болгоны хамгийн их мөрөөдөл юм. Нээлтийн ёслолын үеэр төрийн далбаагаа залах нь нэр төрийн хэрэг юм. Би маш баяртай байна, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд бүх хүчээ дайчлан оролцоно гэдгээ амлаж байна гэжээ.

Бээжингийн өвлийн олимт оролцох гэж буй Италийн баг төлөөлөгчид өмнөх өвлийн олимпоос авсан 3 алт, 10 медалийн амжилтыг давах зорилт тавьж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Италийн хамгийн өрсөлдөх чадвартай спортын төрөл нь уулын цанын төрөлд төвлөрлөсөн бөгөөд биатлон, хурдны тэшүүр зэрэг бусад төрөлд ч тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай гэжээ. Италийн мөсний спортын холбооны ерөнхийлөгч Андреа Жиос тамирчдаа Бээжингийн олимп амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Манай тамирчид сүүлийн саруудад болсон урьдчилсан шатны тэмцээнд маш сайн амжилт үзүүллээ. Бээжин хотноо 4 алтан медалийн эзэн болох зорилтыг биелүүлэх боломжтой гэж бодож байна. Олимпын наадмын үеэр тамирчдын тэр өдрийн од гийх нь маш чухал. Бид маш их итгэлтэй байна, бас шинэ амжилтуудыг хүлээж байна гэжээ.

Цар тахлын эсрэг тэмцэхийн тулд Бээжингийн өвлийн олимпын үеэр халдвар хамгаалалт болон тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн байранд тавьж ажиллаж байна. Олон Улсын Олимпын Хорооны тамирчдын зөвлөлийн гишүүн, Италийн усан сэлэлтийн тамирчин асан Федерика Пеллегрин Бээжин хот аюулгүй олимпыг зохион байгуулахад бэлэн болсон гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Ковид-19 халдварт санаа зовохгүй байна, тамирчид бүгд вакцинд хамрагдаж, вирусийн хатуу шинжилгээ хийлгэсэн байгаа. Бээжингийн өвлийн олимпын хороо халдварын эсрэг авч буй арга хэмжээ нь Токиогийн өвлийн олимпын үеэс ч хатуу чанга гэдгийг ОУОХ-ын гишүүний хувьд сайн мэднэ. Бээжин хот аюулгүй тэмцээнийг зохион байгуулахад бүх бэлтгэлийг хангасан гэж хувьдаа үзэж байна гэжээ.

Итали улс дараагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан. Бээжингийн өвлийн олимпын нээлтийн үеэр 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах Милан, Кортина д’Ампеццо хотууд Бээжингээс Олимпын наадмын буухиаг хүлээж авах болно. 2026 онд болох Милан-Кортина д’Ампеццогийн өвлийн олимпын ерөнхий захирал Винченцо Новари энэ мөчийг хүлээж буйгаа илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, Бид Бээжин хотоос өвлийн олимпын буухиаг хүлээж авахад бэлэн байна. Бээжин хот ер бусын, маш нарийн зохион байгуулалттай өвлийн олимпыг зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид ч адилхан өөрийн онцлог бүхий 2026 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах болно.

Баг тамирчидтайгаа хамт Бээжин хотод хүрэлцэн очиж олимпын наадамд оролцохыг хүсэн хүлээж байна. 2-р сарын 20, 3-р сарын 13-нд өвлийн олимп, паралимпийн тугуудыг Италид авчирч, Бээжин хоттой адилхан Олимпын наадам зохион байгуулахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.