Фото:Угалзан хээтэй уулан зам

Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа шагшуулж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хэцүү хавцлын авто замууд юм. Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан “2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам” жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв.

Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Хятадын дотоодын сошиалд төдийгүй гадаадын сошиал ертөнцөд хүмүүст танигдсан 68 эргэлттэй тус зам нь Юннань мужийн Куньмин хотын Илянь шяньд байдаг. Энэ нь Мин, Чин гүрний үеийн “Тунжин өргөн зам” буюу “Эртний цайны морин зам” хэмээгддэг байжээ.

1995 онд баригдаж сайжирсаар ирсэн тус замын барилгын ажлын зардлыг хэмнэх үүднээс уулын тагтад 6,3 километр зайд 68 эргэлттэйгээр барьсан юм. Дунджаар 100 метрт нэг эргэлттэй бөгөөд үүгээрээ дэлхийн хурдны замын түүхэнд гайхамшиг гэж тооцогдсон. Энэ замыг дээрээс харахад яг л уулан дээрх аварга луу шиг үзэгддэг аж.

Өдгөө 68 эргэлттэй зам нь Илянь шяний уулын авиралт, явган болон дугуйн аяллын хамгийн сайхан зам, аялагч болон гэрэл зурагчдын зорьж очдог газар болжээ. Баяр дурсгалын өдрүүдээр төдийгүй интоор цэцэглэх, сарнай цэцэглэх улирал бүрт маш олон жуулчин ирж сонирхдог.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …