Тусгаарлан ажиглах 15 байранд 634 иргэн байна

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11,820 иргэн ирсэн бөгөөд тусгаарлан ажиглах 15  байранд 634  иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 65 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар “Омикрон” вирусаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Хошууч генерал Г.Ариунбуян иргэдээс ирж байгаа санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …