ХХЗХ, ЦЕГ хамтран “Цахим соёл” аяныг эхлүүлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчны зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Цахим соёл” аяныг эхлүүлээд байна
Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давлагааг өрнүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм.

Эцэг эх, хүүхэд, залуучууд та бүхнийг “Цахим соёл” аянд идэвхтэй оролцож, цахим соёлыг хамтдаа түгээхийг уриалж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …