Шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажил хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл юм. Онцгой байдлын байгууллагаас энэ хугацаанд ес дэх гавьяат цолтон төрснөөс гал сөнөөгчдөөс маань анхны гавьяат төрлөө. Та бүхэн бидний бахархал юм шүү” гэлээ.

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн  3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан юм.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …