Шадар сайд гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатад хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Онцгой байдлын байгууллагад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэн, эх орон, ард иргэдийг гал түймрээс авран хамгаалах үйлст мэргэжлийн ур чадвараа гарган ажилласан төдийгүй онцгой байдлын байгууллага, тэр дундаа гал сөнөөгчдийнхөө нэр төрийг өндөр өргөн ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Эрдэнэбилэг Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …