С.Наран:Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт уран бүтээлч, поп дива дуучин Сүрэнжавын Наран Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Наран“Энэ их өөр мэдрэмж юм байна. Би өмнө төсөөлж байгаагүй. Есөн хөлт цагаан тугийнхаа дор зогсоод хамгийн түрүүнд бүх зүйлд чин сэтгэл байх ёстой юм байна гэж бодогдсон. Маш сайн ажиллах ёстой хариуцлага л мэдрэгдлээ. Улам ихийг хийх ёстойг, илүү их зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстойг мэдэрлээ. Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст би чин сэтгэлээсээ талархаж байна. Үүний төлөө мөн тэмцэж байгаа залуустаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг чин сэтгэлээс хүсч байна. Миний дуу бүхэн чин сэтгэлээсээ миний зүрх, оюун ухаан, хүсэл мөрөөдөл үргэлж багтдаг. Тэр ч утгаар би эерэг дуу дуулахыг хүсдэг. энэ бол миний үзэл бодол.

Эерэг хандлага бүхнийг өөрчилж чадна гэж

Итгэл минь надад захидаг

Эцэс төгсгөлгүй атаа жөтөө нөмөрсөн

Энэ л амьдралыг өөрчлөхийг хүссэн

Нар мандахад айдас арилж, дулаацсан

Найрсаг мэдрэмж, тайванг амлан.. Энэ бол ерөөс миний амьдралын философи” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэн, өөрийн дуунаас дуулсан юм.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …