Хүний зан араншинг чихээр нь шинжихүй

downloadХөгшчүүл хүний чихийг нь хараад ямар хүн болохыг нь хэлдэг. Жишээ нь зузаан, эргэсэн омогтой хүнийг буян заяатай хүн гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Нимгэн чих

Нимгэн чихтэй хүн ховч, хэл ам таталсан нэгэн байдаг. Ийм чихтэй хүмүүс урт насладаг. Гэвч түүний амьдралын зам тийм ч шулуун дардан байдаггүй.

Чихний омог зузаан

Буян заяа сайтай хүний чихний омог зузаан бас тоссон хэлбэртэй байдаг. Ийм хүмүүс бусдыг бодвол хэтэрхий эмзэг тэвчээргүй.

Хув чих

Хэрвээ та хув чихтэй хүн бол энх амгалангийн хаан гэсэн үг. Тэнгэр нурж ч байсан сууж л байх тиим дөлгөөн зан ийм чихтэнүүдэд заяаж.

Гурвалжин хэлбэртэй чих

Ийм чихтэй бол амьдралдаа арчаатай хүн. Хэдийгээр тэд огцом ууртай ч бусдыг ойлгох сонсох чадвар сайтай. Гурвалжин хэлбэрийн чихтэй хүмүүс ихэвчлэн урлаг соёлынхон байдаг.

Дэлдэн чих

Дэлдэн чихтэй хүмүүс төрөлхийн гүйлгээ ухаан сайтай, тун ч хөдөлгөөнтэй. Ямар сайндаа дэлдэн чихтэй хүүхэд сахилгагүй байдаг гэж хөгшчүүл дүн тавьж байхав дээ. Хөнгөн сэтгэлтэй, баярлаж гомдохдоо амархан хүмүүс. Харин мөнгөндөө их арвич хямгач.

Том чих

Хэдий чинээ том байх тусам төдий чинээ амны хишиг сайтай байдаг гэнэ. Том чихтэнүүд тэгш сайхан амьдардаг бөгөөд их ухаалаг. Том чихтэй хүн ихэвчлэн удирдагч байдаг.

Дэлбэн том ч омог нь жижиг чих

Ийм чихтэй хүн туйлбаргүй байдаг учраас тэдэнд итгэхэд тун хэцүү. Тэд өөрт ашигтай бол юуг ч хийж мэднэ. Ийм хүмүүс ихэвчлэн заргач хүмүүс байдаг.

Жижиг цэвэрхэн чих

Ийм чихтэй хүмүүс шударга, цэвэрч нямбай байдаг. Тэд ажилсаг, ааш зан сайтай тул үргэлж хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг. Ийм чихтэнүүд аливаад няхуур ханддаг.

Зузаан тэнэгэр чих

Ийм чихтэнүүд их уйдамхай. Шог хошин зантай, үргэлж ойр орчныхныгоо хөгжөөж зөв энерги өгч байдаг. Амьдралыг өөдрөгөөр төсөөлж зовлон туулах сэтгэлийн хатыг бурхан зөвхөн тэдэнд өгсөн байдаг гэнэ.

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

1957 оны энэ өдөр Тунис Улс байгуулагдаж байжээ

7 дугаар сарын 25 нь Аргын тооллын жилийн 206 дахь өдөр юм. Мөн он дуустал 159 өдөр үлдэж …