Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажиллаа.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

2021 он гарсаар 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194, нийт 1657 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.