55-р сургууль Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд тус сургуулийн 1, 2 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл, ЕБ-ын сургуулиудын менежерүүдийн төлөөллүүд, БЗД-ийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, БЗД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Уянгаа, М.Энхсайхан, ТББ-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэгш хамран сургах хөтөлбөрийн хүрээнд ХБ-тэй хүүхдийг хүлээн авч сургаж байгаа БЗД-ийн хэмжээний ЕБ-ийн сургуулиудын багш нарын төлөөлөл болон ЖАЙКА олон улсын байгууллагын “Start-2” төслийг хэрэгжүүлж байгаа 53, 104-р сургуулийн багш нарт ХБ-тэй хүүхдийн сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагааг танилцуулан “Хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт” сэдэвт сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

“Зөв эрчүүд” ТББ-ийн төлөөлөл ирж сургалтын орчин сургуулийн үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нээлттэй хаалганы өдрийг угтаж сургуулийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлж, сайжруулах зорилгоор нэг давхрын коридор, эмчийн өрөө, биеийн тамирын заалыг иж бүрэн засварлаж, бүх ангийн хаягийг шинэчиллээ.

Энэ өдрүүдэд үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хоолны амталгаат үзэсгэлэнг гаргалаа. Мөн “Булган-Нэг үе” клубийн хамт олон санаачлан Австрали улсад үйлдвэрлэсэн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн 8 ширхэг тэргэнцрийг гардуулан өглөө.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.