Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох  “Омикрон” вирусын урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.

Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна.

Судалгаагаар:

  1. Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.
  2. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.
  3. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1,2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2,4 дахин хүндрэх эрсдэлтэй.
  4. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1,3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.  

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3-р тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.