Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

-Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл  хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна. Мөн гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог  маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ?

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Одсүрэн:

-Явган хүний гүүрэн гарцны тухайд хариулъя. Өнгөрсөн хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцлэлийн гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Эдгээр нь загвар, дизайны хувьд төдийлөн сайн биш. Лифт нь хасах хэмд ажиллах боломжгүйгээс зогсдог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн гүүрэн гарц, байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай байгаа. Улаанбаатар хот маань автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

-“Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан.

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …