П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг

“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна.Нэг л юманд сэтгэл их өег явна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна.
Төрдөө үнсүүлнэ гэдэг бол сэтгэл хөөрч, огшихын зэрэгцээ бодож санаж тунгаах зүйл их байна.

Үе үеийг өртөөлөн энэ театрыг өдийг хүртэл авч явсан уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе.

Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг нэгэнтээ эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.

Ачааны хүндийн үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.

Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ тунгааж бодохоо мартаагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах хүний ноён нуруутай байх болно гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ар талд хань байдаг гэдгийг та бүхэн ойлгож, ухаарч мэдэх байх. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун, итгэл бат байж, үйлс буян дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочинмгл says

    агуу

  2. Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл РСодхүү, Ж Эрдэнэбат Өнөрболор Р Нямсүрэн Д Батбаяр П Нямдаваа says

    Сэлэнгэ нутгийн угуул энэ эрхэм хүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж Өргөн олон Сэлэнгэчүүдийнхээ урам зоригыг сэргээж ажиллаж амьдрахын үлгэр жишээг үзүүлэн нутаг усныхаа нэрийг өндөр өргөж явах үүргээ нэр төртэйгээр биелүүснээ нутгийн зон олондоо, олон голын сав Орхон Сэлэнгэ мөрөндөө, Таван Хан Их Хайрхандаа, Ноён ууландаа зарлан тунхаглав. ӨРГӨН СЭЛЭНГИЙН АРД ТҮМЭН БИД тАНДАА ЧИН СЭТГЭЛИЙН БАЯР ХҮРГЭЖ БАЙНА.

  3. зочин says

    энэ удаагий н шагналууд нэг л нүдээ олсон арын хаалга муутай хирнээ ажил үйлс нь мундаг эрдэмтэд болоод багш нар их л оройтож аваад байна лээ тэгээд оройтсон ч гэсэн авсан нь яамаа дай

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.