“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд Оюуны өмчийн бүтээлийг тэр дундаа IPTV-нүүдийн видео санд байршсан албан ёсны оюуны өмчийн эрхтэй бүтээлүүдийг хуулбарлан цахим орчинд түгээх, ашиг олох зорилгоор бусдад дамлан худалдаалах зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа юм.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Оюуны өмчийг дээдлэн хамгаалах, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх цахим сургалтад олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, өргөн болон арилжааны телевиз болон фм радиогийн 70 гаруй төлөөлөл оролцсон төдийгүй Зохион байгуулагчдын зүгээс энэхүү сургалтаар дамжуулан Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулахыг зорьсон.

Семинарын хүрээнд “ 37-р точка” төслийн оюуны өмчийг хэрхэн хамгаалсан, төслийн туршлага, амжилтын талаар “СКАЙМЕДИА КОРПОРАЦИ” ХХК-ийн Дижитал бүтээгдэхүүн контент хөгжүүлэлтийн албаны захирал Ц.Ариунзаяа сонирхолтой илтгэлийг тавьж, оролцогчидтой харилцан санал бодлоо хуваалцсан үр дүнтэй болж өндөрлөлөө.

Тодруулбал, Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зохиогчийн эрхийг зөрчиж, оюуны өмчийг хулгайлсан этгээдэд зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг төдийгүй хохирлын хэмжээ 50 саяас дээш үнэлэгдэх юм бол Эрүүгийн хуулиар цагдаагийн байгууллагаас шалгаж хариуцлага оногдуулна. Харин 50 саяас доош үнэлгээтэй хохирлыг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсээс зөрчлийн хуулийн дагуу шалгаж тус тус хариуцлага оногдуулдаг байна.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …