Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2021.11.24/ Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор тус тус шагнахаар болжээ.

Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …