“Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд харцага Б.Цэдэнсодном түрүүллээ

Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрсөн Бямба гаригт Монгол Бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв.

Барилдааны үеэр гурван азтан тодруулсан ба Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баттөр хэмээх залуу эхний азтан болж, “Чикаго” спорт барааны дэлгүүрээс 400.000 төгрөгийн худалдаа хийх эрхийн бичиг, дараагийн азтан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Ц.Цэрэнлхагва дунд гарын хас чулуун хөөрөг, супер азтан Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батсайхан Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн адуун сүргээс хурдан удмын адууны эзэн боллоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.