“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” цахим форум болно

Монголын Олон Суваг Дамжуулагчдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг зохион байгуулах гэж байна.

“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?, Радио, телевизийн үйл ажиллагаанд зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь? сэдвийн хүрээнд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил нар удирдан явуулах юм.

Энэхүү цахим форумд Монголын Олон Суваг Дамжуулагчдын холбооны гишүүдийг оролцохыг урьж байна.

Сургалт 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр, 10:00 цагаас ZOOM платформоор болно.

Форумд оролцох Zoom id: 82903866152

Pass: 627208

Холбоотой мэдээлэл

Comments are closed.