“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ үргэлжилж байна

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.

“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монголдоо анх удаа зохион байгуулагдаж байгаа ба дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаар онцлог юм. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, бүтээн туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчдийг дэлхийд шинэлэг өнгө төрхтэйгээр таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг мэдрэхийг хүсвэл та бүхэн “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэнг зориорой.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …