“Black comedy” нэртэй шинэ театр байгуулагджээ

СУИС-ийг төгссөн жүжигчин залуус “Black comedy” театр байгуулжээ. Тус театрын найруулагчаар Г.Ган-Очир ажиллах бөгөөд хошин урлагийн шинэ, сонирхолтой төрлөөр уран бүтээлээ туурвих аж. Тодруулбал, Монголд анх удаа орчин цагийн театр болон телевизийн шоу урлагийг хослуулсан инээдмийн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх юм.

Түүнчлэн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хүрээлэн буй орчны гамшиг, ядуурал, дампуурал, архидалт, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлаар дуугарахыг зорьжээ.

Тус хамт олон эхний тоглолтоо энэ сарын 19-нд хүргэх бөгөөд дуу хөгжим, шоу бүжиг, циркийн үзүүлбэр, пантомимо зэрэг урлагийн олон төрлийг багтааж, тайзны урлагийг дэлгэцийн урлагтай хослуулахаараа онцлог. “Black comedy” театрын анхны тоглолт “Ауруг” төвд болно.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.