Хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээнэ

“Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, хөгжмийн багш Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол олгохоор болжээ.

Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон сайхан дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.

Тэрээр уран бүтээл туурвихын зэрэгцээ олон авьяаслаг хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж урлагийн ертөнцөд гаргаж ирсэн бөгөөд одоо ч түүний шавь нар нэмэгдсээр л байна. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Хар сарнай хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал, Никитон хамтлагийн хөгжимчин Б.Цогоо, Г.Золбоо, Маршил хамтлагийн ахлагч, хөгжмийн найруулагч Ц.Уянга, дуучин Л.Байздаа, Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Н.Өнөдэлгэр гээд олон авьяаслаг дуучид ,хөгжимчдийг Монголын урлагийн ертөнцөд бэлтгэн гаргаж ирсэн нөр их хөдөлмөрч, чадварлаг, багш.

“Бойтогтой Монгол” үндэсний анх дугаар наадмаас “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”-оор, “Гэгээн Муза 2011” наадмаас “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээрээ “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор тус тус шалгарч байсан билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …