Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн.

Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э. Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан.

Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай бөх өнөөдөр Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдана.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …