Монгол, Британийн найрсаг харилцааг эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Британийн Гадаад худалдааны сайд Анн-Мари Тревельянтай 11 дүгээр сарын 2-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, энэ хүрээнд хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Уур амьсгалын ногоон сан зэрэг зорилтот санхүүжилтийн хөшүүргийг идэвхтэй ашиглах боломжийн талаар санал солилцлоо.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …