Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор УОК, НОК хамтран мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос эхэлж хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон.

Энэ хатуу хөл хорионоос болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах баланс руу орж, агшсан. Тодруулбал, -5.3 хувь руу унаж, 250 орчим ажлын байр эрсдэлд орж 120 орчим мянган ажлын байр байхгүй болж, олон үйлчилгээний салбарууд хаалгаа барьсан. Ийм хүнд сорилтон дундуур бид нэг жил явлаа.

Өнөөдөр 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ий өдөр. Өнөөдрөөс эхлээд 50 хувийн дүүргэлттэйгээр соёл, спортын салбарын үйл ажиллагааг явуулах шийдвэр гаргасан.

Вакцины I тунд хамрагдалт 69.3 хувьтай, II тунд хамрагдалт 65.8 хувьтай байгаа бол III тунд 412 мянган хүн буюу 23 хувь хамрагдаад байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагынханд вакциныхаа III тунд хамрагдахыг уриалж байна. Манай улс 2.8 сая тун вакцины нөөцтэй болсон байна.Монгол Улсын хувьд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны үр дүнд есдүгээр сарын 1-нд хичээлээ нээж, хатуу хөл хорио тогтоолгүй өнөөдрийг хүртэл явж байна.

Өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа.Түргэвчилсэн шинжилгээний төлбөр 20 мянган төгрөг байгаа. Эсвэл нэмэлт тунд хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн үзвэр үйлчилгээний газруудад вакцинжуулалтын явуулын цэг ажиллуулах шийдвэр гаргасан.

Хоёр жилийн дараа урлаг, спортын үйл ажиллагааг нээж байна. Тиймээс хүн бүхэн хариуцлагатай байж III тундаа хамрагдахыг уриалж байна. Зорилтод бүлгийн иргэдийн III-р тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна”гэлээ.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …