“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

“Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны албан ёсны трэйлер аравдугаар сарын 29-ын өдөр цацагдлаа.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны Хотулун гүнжийн дүрд жүжигчин, загвар өмсөгч М. Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хун тайжид СТА С.Тэмүүжин, Дува хун тайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хун тайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.

Харин киноны гол дүрийн баатруудын бага насны дүр болох Урус хун тайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир, Хотулуны хамгийн хүчит баатар, алиа хошин Баавгай баатрын дүрд СТА Д.Төмөрбаатар, түүний бага насанд О.Манлайбаяр, харваач Харцага баатарт СТА Алтантөр, бага насных нь дүрд О.Үүл, Дува хунтайжийн бага насны дүрд 9 настай Э.Энхмандах нар тоглосон юм.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. б says

    Харваас хөгийн ядчихсан кино байна. Хайран мөнгө.

  2. Anonymous says

    hachin shinjang nertei yumbe zugeer mongol ner baidaggui yum u

Comments are closed.