Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэнэ

Энэтхэг улс 2022 онд дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн вакциныг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриаллаа.

Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт Хорийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгджээ.

“Энэтхэг улс дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаг. G20-ийн дээд хэмжээний уулзалтын индрээс би Энэтхэг улс ирэх онд 5 тэрбум гаруй тун вакциныг дэлхий дахинд гаргахаар бэлтгэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Энэтхэгийн энэ амлалт нь дэлхийн даяар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд ихээхэн түлхэц болно. Тиймээс Энэтхэгийн вакциныг ДЭМБ аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй чухал юм” гэж Моди мэдэгдсэн байна.  

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …