VENICE, ITALY - SEPTEMBER 06: Gana Bayarsaikhan attends "Waiting For The Barbarians" photocall during the 76th Venice Film Festival on September 06, 2019 in Venice, Italy. (Photo by Tristan Fewings/Getty Images)

Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаарх сонирхолтой баримтууд

Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киног Боловсрол телевиз өнөөдөр /2021.10.29/ 21:00 цагаас гаргахаар болсон байна.

“Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт 2020.08.20-ны өдөр “Prime Cineplex” кино театр болсон юм.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг, туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ  нарын 14 монгол уран бүтээлч оролцон тоглосон билээ.

“Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны уран бүтээлчид

Зохиолч: John Maxwell Coetzee

Зохиолч John Maxwell Coetzee 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч John Maxwell Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн.

Найруулагч: Ciro Guerra

Колумбын алдарт найруулагч Ciro Guerra 1981 онд төрсөн. Тэрээр 2004 онд анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Wandering Shadows” киногоороо Латин Америкийн шилдэг залуу найруулагчаар шалгарч байсан.

“Waiting for the Barbarians” кино бол түүний зургаа дахь бүтээл бөгөөд тэрээр бүтээсэн бүх киногоороо олон улсын нэр хүндтэй кино наадмуудад шалгарч байсны дотор 2015 оны “Улаанбаатар Олон Улсын кино” наадмын нээлтийг түүний “Embrace of the Serpent” бүтээлээр нээж байсан юм.

Жүжигчин Баярсайханы Ганчимэг

“Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч жүжигчин, загвар өмсөгч, продюсер Баярсайханы Ганчимэг. Тэрээр “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short film), “Intelligence” зэрэг Холливудын томоохон кинонуудад дүр бүтээж дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж яваа шилдэг залуу жүжигчин юм. “Waiting for the Barbarians” кинонд эмэгтэй гол дүрийг бүтээсэн.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва

Олон сайхан дүрээрээ монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва “Waiting for the Barbarians” кинонд морьт босогчдын толгойлогчийн дүрийг бүтээсэн.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Гүрсэд

Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд “Waiting for the Barbarians”кинонд хэлмэгдсэн уугуул иргэний дүрийг бүтээсэн.

Ташрамд дурдахад МУАЖ П.Цэрэндагва болон МУГЖ Д.Гүрсэд нарын мэргэжлийн уран чадварыг олон улсын кино уран бүтээлчид шагшин магтаж байсныг онцгойлон дурдъя.

Г. Дөлгөөн-Эрдэнэ

“Солиот эх”, “Дайчи”, зэрэг кинонуудаар жүжигчний гараагаа эхэлж буй Г.Дөлгөөн-Эрдэнэ нь “Зэрлэгүүдийг хүлээхүй”киноны сонгон шалгаруулалтад тэнцэж кинонд хоригдол хүүгийн дүрийг бүтээжээ.

Жүжигчин Жонни Депп

Алдарт жүжигчин Жонни Депп 1963 онд төрсөн. Тэрээр Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч мөн Оскарын кино наадамд гурван удаа өрсөлдсөн. Тэрээр “Waiting for the Barbarians” кинонд хурандаа Жоллийн дүрийг бүтээсэн.

Жүжигчин Марк Райлэнс

Жүжигчин Марк Райлэнс 1960 онд төрсөн. Тэрээр 1995-2005 оны хооронд Лондон дахь Шекспирийн дэлхийн бөмбөрцгийн анхны уран сайхны удирдагч. 2015 онд Америкийн кино найруулагч Стивен Спилбергийн “Bridge of Spies” кинонд бүтээсэн дүрээр Оскарын шагналыг хүртсэн юм. “Waiting for the Barbarians” кинонд Магистрэтийн дүрийг бүтээсэн.

Жүжигчин Роберт Паттинсон

Роберт Паттинсон 1986 онд төрсөн. “Harry Potter” ба Гоблетын гал уран зөгнөлт кинонд Седрик Диггорийн дүрээр тоглож эхэлсэн. 2008-2012 оны хооронд “Twilight” киноны Каллений дүрд тоглож алдаршсан жүжигчин юм. Тэрээр “Waiting for the Barbarians” кинонд офицер Манделийн дүрийг бүтээсэн.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …