З.Төмөртөмөө: Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.
Сайжруулсан түлшний  62 мянган тонны нөөц байгаа аж.  Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байлаа.

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.