Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Иргэнээс ирсэн мэдэгдлийн дагуу уг компанид Нийслэлийн Ерөнхий архитекторын шаардах хуудсыг хүргүүллээ. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийх шаардлагыг тавьсан” гэв.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …