Бээжингийн өвлийн олимпын хотхоны буудлын өрөөнүүдийг тохижуулж дуусжээ

Бээжингийн өвлийн олимп болон өвлийн пара олимп Бээжин хот, Янь Чин дүүрэг, Жанчхүү хот зэрэг гурван бүсэд зохион байгуулах юм. Энэ гурван бүсийн олимп пара олимпын хотхоны тамирчид, дасгалжуулагчид, албан тушаалтнуудын хоноглож байрлах буудлын өрөөнүүдийг тохижуулж дуусжээ.

Бээжингийн өвлийн олимп ,пара олимпын буудал нь зүүн баруун хоёр хэсэгт хуваагдаж 20 давхар байшин байдаг.

Харин уралдаан тэмцээний зүүн, баруун хоёр бүс нь тус тус 9, нийт 18 давхар байшин, нийт 2234 өрөө байрт 2338 ортой байгаа юм. Пара олимпын үеэр зөвхөн баруун бүсийн 9 давхар байшингийн 1040 өрөөг ашиглах болно.

Бээжингийн өвлийн олимп, пара олимпын ордон заал талбай дэд бүтцийн барилга байгуулалт хариуцсан захирал Хүй Шяофэй хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын хотхоны тамирчдын буудал нь өрөө бүрдээ бие даасан агааржуулагч системтэй юм.

Шинэ системээр дамжуулан өрөө бүрийн агаарын чанарыг баталгаажуулдаг, өрөө бүрийг тусгаарлаж, давхар бүрийн агаарын урсгалыг баталгаажуулж, цар тахлаас сэргийлэх боломжтой юм гэжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.