УУХҮЯ: АИ-92 шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.

ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.​

Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхлээд байна.

Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийнэ. ​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензиний түгээлтийг шуурхай хийж байна.

Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:

• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундарга Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээлт хийсэн.

• НИК, Сод монгол ХХК нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.

Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.

Монгол улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …