Найз охиноо үр хөндүүлэхийг шаардсан жүжигчний карьер нуран уналаа

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сеон Хотой холбоотой дуулиан үргэлжилж байна. Романтик инээдмийн “Hometown Cha-Cha-Cha”, “Start-Up” киноны дүрээрээ олны танил болж, амжилттай өсөж байсан түүний карьер А гэгч эмэгтэйн задалсан мэдээллийн дараа ганхаж эхэлсэн.

Жүжигчний экс найз бүсгүй болох А гэгч эмэгтэй сошиалд жүжигчин К гэгчтэй үерхэж байгаад бие давхар болсон ч тэр үр хөндүүлэхийг шаардаж, хоёр жилийн дараа гэрлэнэ гэж худал амалж, бие болон сэтгэлийн хохирол учруулсан талаар бичсэн билээ. Удалгүй жүжигчин К гэгч нь Ким Сеон Хо болох нь мэдэгдэж, жүжигчин залуу өөрөө ч буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр экс найз бүсгүйгээсээ, энтертайментынхнаасаа, хамтран тоглогч жүжигчдээсээ уучлалт хүссэн пост бичсэн.

Түүний харьяалагддаг агентлаг болох “Salt” энтертайнмент дээрх мэдээллийг шалгаж байна гэсэн хариу өгч байсан бол жүжигчин залуу саяхан агентлагаараа дамжуулан “Би түүнтэй үерхэж байх үедээ хайхрамжгүй зангаасаа болж түүнийг гомдоожээ. Чин сэтгэлээсээ уучлалт гуйя” гэж мэдэгдсэн билээ.

Ким Сеон Хотой холбоотой дуулиан зөвхөн түүний экс найз бүсгүйг хохироогоод зогсоогүй. “Hometown Cha-Cha-Cha” цувралын жүжигчдийн өгөх байсан бүх ярилцлага, тус кинотой холбоотой зарим үйл ажиллагаа цуцлагджээ. Залуугийн хамтран тоглогч жүжигчин Шин Минад хамгийн их хохирол учирсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Хамтран тоглогч Шин Минагийн хамт

“Hometown Cha-Cha-Cha”-гийн дараа Шин Минагийн карьер илүү дээшилж байсан ч бүсгүй одоо драманыхаа талаар ярих ч хориотой болжээ. Жилийн эцсийн шагнал гардуулах ёслолоос “Best Couple” шагналыг авч болох байсан Ким Сеон Хо, Шин Мина нар одоо уг шагналыг горьдолтгүй.

“Hometown Cha-Cha-Cha”-г бүтээсэн уран бүтээлчид, тоглосон жүжигчдийн хүчин зүтгэл ийнхүү Ким Сеон Хогийн карьертай хамт нуран унаж байгааг хэвлэлүүд онцолжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …