Фото:1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвария Рай

1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол Энэтхэгийн нэрт жүжигчин Айшвария Рай юм.

Тэрбээр 1973 оны 11-р сарын 1-нд усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төржээ.
Айшвария Райн амжилтын гараа нь 1994 онд болсон “Дэлхийн Мисс “ тэмцээнд ялснаар эхэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн бүсгүй Энэтхэгийн номер нэг загвар өмсөгчдийн тоонд багтаж, ажлын амжилт нь эрчимтэй өссөөр хоёр мянган бүсгүйчүүдийн дундаас Айшвария Райг сонгон Pepsi компанийн рекламын зураг авалтанд оруулж, Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч, европын болон Энэтхэгийн загварын агентлагуудын болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нүүр царай нь болж байлаа.

2000 онд “Үүрд чинийх”киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Жүжигчин бүсгүйд кино урлагийн салбарт амжилтыг авчирсан уран бүтээл болох “Девдас” кино нь олон улсын Каннын кино наадамд оролцсон анхны Болливудын кино болсон юм.Энэхүү кино нь борлуулалтаараа Энэтхэгт төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ.

Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн үзэсгэлэнт бүсгүй Айшвария Райг жүжигчин Жулия Робертс “Айшвари Райг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй ” хэмээн нэрлэжээ.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …