Блокчэйн Технологи бол Ирээдүй юм

Сүүлийн үед cryptocurrency буюу виртуал хөрөнгө, койнийн арилжаанд Монголчууд маань ихээр оролцож санхүүгийн нэг ч гэсэн бүтээгдэхүүний талаар ойлголттой болж байгаа нь сайшаалтай. Анх 2015 онд Ютика коллежийн хөрөнгө оруулалтын профессороосоо цаасан мөнгө үгүй болох тухай сонсоод их гайхаж энэ талаар ихээхэн судалсаар ирсэн билээ.

Зураг: 
 @Namjin Nyamsuren
 (ОУ-ын Эдийн Засгийн Харилцааны мэргэжилтэн, Монгол улсын хөгжлийн ТОРУС загвар номын зохиогч, Гранд Эмпайр ХХК үүсгэн байгуулагч,)
Namjin Nyamsuren (ОУ-ын Эдийн Засгийн Харилцааны мэргэжилтэн, Монгол улсын хөгжлийн ТОРУС загвар номын зохиогч, Гранд Эмпайр Групп ХХК үүсгэн байгуулагч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх)

Тийм ч учраас зарим нэг үндсэн агуулга болон блокчэйн технологийн талаар товчхон ойлголт өгөх нь яг юунд хөрөнгө оруулж буй талаар хүмүүсийг цэгцтэй мэдээлэлтэй болоход нь дөхөм болох болов уу.

Юун түрүүнд блокчэйн гэж юу вэ гэдгийг товчхон тайлбарлая

Блокчэйнийг нэг ёсондоо мэдээллийн датабаз бүхий ухаалаг систем гэж ойлгож болно. Энэ нь үүлэн систем буюу бидний хэлж заншсанаар цахим технологи юм.

Дэлхий дээр олон блокчэйн технологиуд хөгжөөд туршигдаад бэлэн болсон байдаг. Хамгийн анх 2008 онд Сатоши Накамото биткойны блокчэйнийг нэвтрүүлсэн ба тухайн блокчэйний цахилгаан зарцуулалт хэт их буйн улмаас блокчэйн өөр шийдлүүдийг эрэлхийлж эхэлсэн. Тухайлбал ERC, EOS, TRON, TEZOS, MINTER, WAVES, BEP20, STELLAR гэх мэт блокчэйн стандартууд одоогоор хамгийн шилдэгт тооцогддог. Тус бүрд нь цаашид та бүхэн дэлгэрүүлээд судлаад үзээрэй.

Томоохон койнууд өөрсдийн blockchain-тай байдаг. Тухайн бүтээгдэхүүн өөрийн гэсэн блокчэйнтэй байна уу гэдгээс нь шалтгаалаад койн болон токенийг ялгах нь ч бий. Жишээ нь Ethereum гэж Bitcoin-ийн дараа дэлхийд 2-т жагсдаг койн нь өөрийн блокчэйнтэй. Тухайн блокчэйн технологийг ашиглан маш олон токенууд гардаг. Тухайлбал Ethereum-ийн ERC20 болон Binance-ийн BEP20 -ийг ашиглан Монголын болон дэлхийн ихэнх токенууд анх үүссэн байдаг. Дэлхийд байгаа бүх койн болон токенуудын жагсаалтыг coinmarketcap-c авах боломжтой.

Блокчэйнийг ойлгосны дараагаар ухаалаг гэрээ буюу (smart contract)-д суурилан DeFi (Decentralized Finance) буюу орчуулбал төвлөрсөн бус санхүүгийн харилцаанд оролцох боломжтой болдог. Өмнө нь бид уламжлалт санхүүгийн арга барил буюу гуравдагч талын оролцоотойгоор санхүүгийн системд оролцдог байсан. Харин одоо та блокчэйн технологи, ухаалаг гэрээний тусламжтайгаар цай ууж суухдаа санхүүгийн харилцаанд зуучлагчгүй оролцох боломж бүрдсэн юм. Энэ ч утгаараа санхүүгийн салбарт блокчэйн технологи хувьсгал хийсэн гэж хэлж болно.

Н.Доржнамжин: Гранд Эмпайр ХХК үүсгэн байгуулагч

Товчхондоо “Блокчэйн бол Ирээдүй” юм. Хятад өөрийн гэсэн цахим мөнгийг туршиж байгаа, Америк, Орос гээд их гүрнүүд энэ талд ихээхэн нааштай байгаа нь улам бүр тодорхой болж байна. Тэгэхээр ирээдүйд улс бүхэн өөрсдийн гэсэн найдвартай блокчэйн технологийг үүсгэж олон улсын цахим эдийн засгийн интеграцид оролцох юм.

Ирээдүйд бүх улс цахим мөнгөрүү шилжсэнээр Монгол улс ч эрт орой хэзээ нэгэн цагт цахим мөнгөрүү шилжих юм. Үүний тулд Монгол блокчэйн бас хөгжих хэрэгтэй болно.

Миний хувьд залуус хүүхдүүдэд мэргэжил сонголтод зөвлөхдөө технологийн чиглэлийн мэргэжлийг илүүтэйгээр санал болгодог. Учир нь тэнд ихэнх бизнес, болон гаргалгаа зангилагдаж байна. Ирээдүйд сайн блокчэйн технологи хөгжүүлж чаддаг баг хамгийн өндөр үнэлгээтэй байна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Монгол улс олон улсын технологийн хаб болох нь улсын хөгжлийн нэг гарц яах аргагүй мөн.

Монгол улсын цахим шилжилтийн дараагийн нэг том алхам бол дэлхийн технологийн hub болох явдал юм. Маш сайн блокчэйн хөгжүүлэлтийн баг дэлхийн мөнгөний урсгалыг шууд татах боломжтой. Тиймээс энэ чиглэлд засгийн газар онцгой ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй гэж би хувьдаа үздэг. Учир нь технологийн компаниуд дангаараа энэ том санхүүгийн шинчлэлийг хийж, системийг бий болгоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө асар ихээр шаардагдана. Тийм ч учраас бодлого талаасаа ч, цахим дэд бүтэц талаасаа ч төр хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа ихээхэн шаардлагатай юм.

Арилжаанд орохдоо юуг анхаарах вэ?

Монголчууд маань виртуал хөрөнгийн арилжаанд ихээхэн орж байгаа учраас эрсдэл багатай арилжаа хийгээсэй гэсэндээ анхаарах ёстой цөөн чухал зүйлсийн талаар товч мэдээлэл өгье.

Манайхан арилжааны 4 бирж болох trade.mn, dax.mncoinhub.mn, болон complex.mn болон олон улсын binanceCoinbasekraken гэх мэт платформоор дамжин арилжаанд орох талаар аль хэдийн тодорхой ойлголттой болсон гэж үзээд энэ талаар дэлгэрүүлэх хэрэггүй болов уу.

Харин аливаа арилжааг хийхдээ хэд хэдэн зүйлсийг маш сайн ойлгож, мөрдлөг болгох хэрэгтэй

  1. Техник Анализ буюу цэвэр график хүснэгтэд үндэслэсэн шинжилгээ. Дэлхий дээр хөрөнгийн зах зээл, төвлөрсөн ба төвлөрсөн бус бирж үүсч эхэлсэнээс хойш олон зуун жилийн туршлага нь шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Тиймээс таамгаараа арилжаанд орохоос илүүтэйгээр хамгийн эхлээд техник анализ хийгээд сурчих хэрэгтэй. Үнэ хаашаа чиглэж байна, ямар трэнд үүсч байна, ямар pattern үүсч байна гэх мэтчилэн. Түүнчлэн маш олон төрлийн tool буюу хэрэглэгдэхүүн ашиглаад анализ хийж болдог платформуудыг маш сайн ашиглаж сурах хэрэгтэй. Тухайлбал техник анализ хийхдээ хамгийн өргөн ашигладаг tradingview гэж платформ байдаг.
  2. Fundamental analysis буюу суур шинжилгээ. Энд мэдээж тухайн хөрөнгө оруулах гэж буй бүтээгдэхүүнийхээ талаар маш сайн судлах хэрэгтэй байдаг ба энэ шинжилгээ нь цэвэр тухайн койн, токен, хувьцааны эргэн тойронд болж буй мэдээлэлтэй холбогддог. Жишээ нь Элон Маск Doge койний талаар жиргэхэд үнэ нь хэлбэлзсэн гэдэг нь энэ төрлийн шинжилгээнд хамаатай гэсэн үг. Энэ мэтчилэн энэ зах зээл заримдаа их эмо буюу эмзэг мэдрэмтгий болчихдог. Мөн зарим бүтээгдэхүүнийг ул суурьтай судлаагүйгээс болоод ялангуяа крипто ертөнцөд fraudsters буюу цахим залилагчид ихээр бий болсон. Тухайлбал үнийг хуйвалдан өсгөх, өсөж байсан койн гэнэт хаагдаж арилжаанаас алга болох гэх мэт үзэгдэл гарч байгаа. Тиймээс энэ талаар үргэлж өөрийгөө мэдээлэлжүүлж, цаг үеийн мэдээллийг байнга авч байх хэрэгтэй.

Дээрх 2 шинжилгээг маш сайн хийж арилжаанд орсноор та мөнгөө алдах эрсдэлээс өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалж, өөрийн хөрөнгийг өсгөх боломжтой болдог.

Судалгаа шинжилгээгүй мэдрэмжид захирагдаж арилжаанд орох нь өндөр эрсдэлтэй ба нүдээ боогоод хоёр гүн хавцалын дундах нарийн жимээр гаталж буйтай агаар нэг юм. Хөрөнгийн зах зээлд ванга шиг бүх зүйлийг мэднэ гэсэн ойлголт байдаггүй харин ирээдүйн магадлал л гэж байдаг. Тухайн магадлалыг хэр өндөр байлгахаас таны арилжаандаа баримтлах эрсдэлийн менежмент сайжирч улмаар та өөрийн мөнгөө алдахаас сэргийлж ашигтай арилжаа хийдэг гэсэн үг юм. Тийм ч учраас ямарваа нэгэн судалгаа шинжилгээ хийлгүйгээр байр, машинаа зарж хөрөнгө оруулалт хийх нь ихээхэн эрсдэл дагуулдаг ба богино хугацаанд хурдан мөнгө олж болдогтой адил маш хурдан мөнгө тань алга болох эрсдэлтэй гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.

За товчхондоо нэг ийм байна. Та бүхний арилжаа болон ухаалаг хөрөнгө оруулалтад амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …